Изриаль Улсад ковид19 халдвараас сэргийлэх дархлаажуулалт амжилттай явагдаж, өвчлөлийн түвшин буурсан тул ирэх сарын 23-наас эхлэн вакцин тариулсан жуулчдыг хүлээн авч эхлэнэ хэмээн мэдэгдээд байгаа. Тэгвэл тус улсын эрх баригчид өнгөрсөн ням гарагаас эхлэн гадаа агаарт амны хаалт зүүх шаардлагагүй гэж үзсэнийг The Times of Israel сонин мэдээлжээ.
Гэсэн ч гадаа орчинд зохион байгуулагдах олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны үеэр амны хаалт зүүхийг зөвлөсөн байна. Мөн хаалттай орон зайд амны хаалт зүүх шаардлага хэвээр үргэлжлэх ажээ.