Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан яамны зүгээс хөл хориог сунгах бодлого барьж байна гэдгийг хэллээ.
Тэрбээр, “ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байгаа. Яагаад гэвэл халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байна. Иргэдийн зүгээс ЭМЯ-ны фэйсбүүк хаяг рүү “Хатуу хөл хорионы чанарыг сайжруулах, хүмүүс гадуур их явж байна. Энэ нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна” зэрэг саналыг өгсөөр байна. Бид иргэдийн саналыг анхаарч үзэх ёстой” гэв.