Нийслэлд халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Онцгой комисс иргэдээс тусламж хүсчээ. Тодруулбал, Халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөж,утасны оператор хийж, ковидын эсрэг хийх тэмцэлд хувь нэмрээ оруулж, иргэдийг мэдээ мэдээллээр хангах хүсэлтэй САЙН ДУРЫН 28 ажилтанг хайж байгаа талаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээлсэн байна. Хэрэв нэгдэхийг хүссэн иргэд байвал 99992456 утсаар холбогдож болох ажээ.