УБЦТС ТӨХК-аас төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ

УБЦТС ТӨХК-аас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ цаг хугацаанд төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, хэрэглэгчийг эрчим хүчээр түдгэлзүүлэхгүй. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ нөхцөлд УБЦТС ТӨХК нь хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хүргэх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд УБЦТС ТӨХК-аас Эрчим хүчний сайдаас өгсөн чиглэлийн дагуу хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгддээс шалтгаалсан түдгэлзүүлэлт хийхгүй байх, бүх төрлийн төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлж  цахим сувгууд ашиглан төлбөрөө хугацаанд нь төлөхийг нийт хэрэглэгчдэдээ уриалж байна гэж УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-аас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!