Ерөнхийлөгчийн хар технологийг Сүнээ амжилттай хэрэгжүүлэв

“Сонгууль болгоноор нэг эмэгтэйг золиосонд гаргадаг” хэмээн хэлж байсан Сүнээ буюу Б.Сүндэръяа хэлсэн үгнийхээ гол дүрд өөрөө тоглочихов.

Одоогоос зургаан хоногийн өмнө буюу өнгөрсөн ням гаригт тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар УИХ-ын гишүүн, Монголын толгой бизнесмэн, тэрбумтан эрийн хүчирхийллийн хохирогч болсноо зарлаж, үүний дараа олон нийтийн сүлжээгээр бэлгийн хүчирхийллийг эсэргүүцсэн “Me too” хөдөлгөөнийн эхлүүлж олон ч хохирогч бүсгүйчүүдийг эгнээндээ элсүүлж ялгуусан баатрын дүр эсгэсэн. Мэдээж олон нийтийн зүгээс түүний энэхүү давалгааг дэмжиж хүчирхийллийг дарах, ёстой хэмээн түүнд итгэсэн ч энэ нь улстөрчдийн зүгээс шидсэн маш том өгөөш байсан гэдэг нь ил болов.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан Сүнээг энэхүү танил технологийнхоо  гол дүрийн “жүжигчин”-ээр тоглуулж нэлээн амжилттайгаар олныг хамруулсан ч Сүнээ өчигдөр энэ тухайгаа олон нийтэд зарлаж булайгаа чирэв. Тэрбээр “Х.Баттулга Ерөнхийлөгч өө, намайг бохир улстөрдөө бүү ашигла” гэх утгатай үгийг сошиал хуудаснаа цацаж олны эргэлзэхэд хүргэсэн юм.

Учир нь Монголчууд бид 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш иймэрхүү тавилттай хар технологийг олонтаа харсан учраас ийнхүү Сүнээгийн оруулсан дээрх постонд эргэлзэж эхэлсэн гэсэн үг. Үндсэндээ тэрбээр Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү галыг өөр тийш нь эргүүлж олны тархийг угаахыг оролдсон ч тэд тэнэг биш гэдгээ харуулав.

Учир нь сенсаацийг сенсаациар дарах технологи Монголд нэвтрээд хэдэн жилийг ардаа үдсэн. Өөрөөр хэлбэл, маш чухал асуудлыг дараагийн нэг сенсаацтай сэдвийг гаргаж дарах жишээтэй. Ялангуяа сонгуулиар ажиглагддаг, өрсөлдөгчөө намнах, өөрийн хуудуутай асуудлыг мартуулдаг танил технологи гэсэн үг.

Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө олимпийн аварга Н.Түвшинбаяр багынхаа андыг нэвширтэл нь зодож нийгмийг бухимдуулахад хүргэсэн. Олон нийт энэхүү асуудлыг өлгөж авч  зодуулсан Энхбатын талд зогсож, Н.Түвшинбаярыг буруутгасан. Энэ мэт нийгмийн анхаарлыг татсан чухал асуудлуудыг мартагнуулах үүднээс Ерөнхийлөгчийн талынхан дахин нэг сенсаацийг гаргаж ирэн Н.Түвшинбаярын зодооны хэргийг мартуулж өөр сенсаацид олныг хуйлруулсан гэсэн үг.

Ямартай ч охид бүсгүйчүүдийн эмзэг сэдвээр шоу хийж сүр дуулиантайгаар хийсэн энэхүү “Me too”  гэх хөдөлгөөн цаашид хэрхэн өрнөх, үр дүн гарах эсэхийг олон нийт хүлээж байсан ч энэхүү аян албан зогссоноо өчигдөр зарласан нь сенсаацийг сенсаациар дарах нь манайд тогтсон, тогтоож буй танил технологи гэдгийг улам батлав.

Эх Сурвалж: erennews.mn

Орчуулах »
error: Content is protected !!