Ирэх долоо хоногийн сүүлээр вакцины давтан тунг хийнэ

2021-04-17
1 min read

“Хөл хорионы хугацаанд буюу 4-р сарын 25 гэхэд вакцинууд буух тул Синофармын давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийнэ. АстраЗенека вакцины давтан тунг тарих 100 мянган хүний эхлэл болох эрүүл мэндийн салбарынхан, цагдаа, онцгой гээд хариу арга хэмжээний талбарт ажилладаг иргэд хоёр дахь тунгаа тариулаад явж байгаа. Тасалдахгүй гэж ойлгож болно.Нарийн мэдээлэл урьдчилаад өгөөд явах тул вакцин буух үед, ирсний дараа тодорхой мэдээллүүд гарна. Вакцин нь гэрээ хийсэн гээд дан ганц манай улсаас үл хамаарч буй дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудал гэдгийг ойлгохыг хүсье ээ” хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим худсаараа мэдээлжээ.

Орчуулах »
error: Content is protected !!