Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 162 иргэн ирлээ

2021-04-15
1 min read

Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгийн онгоц өнөө өглөө 06:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Нислэгийг БНСУ-ын Asiana Airline /Асиана эйрлайнз/ компани үйлдсэн юм.

Тус нислэгээр 162 иргэн ирлээ.

Иргэдийг “Тайж”, “Лион”, “Мөнх-Хустай” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!