Тусгай зөвшөөрөл олгох ажлыг хүчингүй болголоо

Улсын онцгой комиссоос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Зөвхөн нэр бүхий 13 салбарт  үйл  ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт  ажиллагсдад дээрх хязгаарлалт хамаарахгүй бөгөөд автомашинд нь тусгай зөвшөөрөл олгоно хэмээн оочир дараалал үүсгээд байсан. Тэгвэл Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар энэхүү тусгай зөвшөөрөл олгох ажлыг зогсоосон хэмээн Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян хэллээ. Учир нь энэхүү тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн асуудал яригдаж байгаа ажээ.

Тиймээс 13 салбарын ажлын унаа, ажилчдын унаа тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болсон бөгөөд албаныхан тухайн унааг зогсоосон бол ажлын үнэмлэхээ үзүүлэх шаардлагатай юм.

124939774_354171959016020_8374916215177063204_n_20201112020811.jpg
Орчуулах »
error: Content is protected !!