Коронавирусний халдвар авсан 3568 хүн гэрээр эмчлэгдэж байна

2021-04-14
1 min read

Коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа талаар ЭМЯ-аас мэдээлж байгаа. Өнгөрөгч 24 цагийн хугацаанд манай улсад хоногт бүртгэгдэх халдварын хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 1220 тохиодол шинээр бүртгэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар 2804 хүн коронавирусээр халдварлан эмнэлэгт эмчлүүлж байгаагаас хөнгөн 1974, хүндэвтэр 652, хүнд 138, маш хүнд 40 хүн байна. Харин хөнгөн хэлбэрээр өвчлөн гэрээр эмчлэгдэж байгаа хүний тоо 3568-д хүрчээ.

Орчуулах »
error: Content is protected !!