Өнгөрөгч хоногт халдварын 1220 тохиодол бүртгэгдлээ

2021-04-14
1 min read

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.14/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1220 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 1220 хүнээс 1094 нь нийслэлд бүртгэгдсэн бол орон нутагт 114, зөөвөрлөгдсөн 10 тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнд:

-Дархан-Уул аймагт +6 нийт 208

-Хөвсгөл аймагт нийт 52

-Сэлэнгэ аймагт +10 нийт 336

-Булган аймагт +2 нийт 72

Баян-Өлгий нийт 2

-Завхан аймагт нийт 15

-Архангай аймагт +26 нийт 216

-Ховд аймагт +15 нийт 143

-Баянхонгор аймагт нийт 65

-Өвөрхангай аймагт +4 нийт 179

-Төв аймагт +21 нийт 441

-Дорноговь аймагт +2 нийт 58

Дундговь +3 нийт 12

Дорнод аймагт нийт 4

-Орхон аймагт +11 нийт 223

Увс аймагт нийт +2 нийт 6

Сүхбаатар аймагт+11 нийт 92

Хэнтий аймагт нийт 23

Чойрт нийт+1 нийт 28

Ингэснээр дотоодод халдварласан тохиолдол нийт 17260, Улаанбаатар хотын өвчлөл 15085, орон нутагт 2175 боллоо. Өнөөдрийн байдлаар 2804 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас хөнгөн 1974, хүндэвтэр 652, хүнд 138, маш хүнд 40 хүн байна. Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 3568 хүн гэрээр эмчлүүлж байна.

Өнгөрөгч хоногт “COVID-19” халдварын улмаас хоёр хүн нас барж коронавирусний улмаас нийт нас барсан тохиолдол 29 болжээ.

Орчуулах »
error: Content is protected !!