“Johnson & Johnson”-ы вакцины хэрэглээг түр зогсоолоо

2021-04-14
1 min read

Европын холбоо энэ долоо хоногт эхэлсэн ковид19-ийн эсрэг “Johnson & Johnson” компанийн гарган авсан вакцины хэрэглээг зогсоолоо. Учир нь АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас “Уг вакциныг тариулсан 6.8 сая хүний зургаад нь нэн ховор цус бүлэгнэх өвчин илэрч байгаа нь ажиглагдлаа. Тэдний нэг нь нас барж, нэг нь хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Тиймээс аюулгүй байдлын үүднээс “Johnson & Johnson” компанийн вакциныг түр зогсоохыг зөвлөж байна” гэжээ.

Нөхцөл байдал ийм болсон тул “Johnson & Johnson” компаниас мэдэгдэл гаргаж, Европт хийх нийлүүлэлт хойшилсон гэж зарлажээ.

Өмнө нь “Астра Зенека”-гийн вакцинд үүсч байсантай ижил тохиолдол ийнхүү “Johnson & Johnson”-ы вакцинд тохиолдлоо. Түр зогсолт хэдий хугацаанд үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Орчуулах »
error: Content is protected !!