Тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцох шийдвэр цуцлагдсан уу

Нийслэлийн онцгой комиссоос ирүүлсэн жагсаалт дотор автомашины чинь улсын дугаар алга хэмээн буцааж олон түмнийг чирэгдүүлсэн явдлыг манай сайт “Эрх мэдэлтнүүд үр хүүхэдтэйгээ тусгай ЭРХ-ээр хөдөлгөөнд оролцох нь” хэмээн шүүмжилсэн.

Хатуу хөл хорионы үеэр ажиллах 15 салбарын албан хаагчдыг хувийн автомашиныхаа улсын дугаарын сүүлийн орноор хуанлийн өдрийн тэгш сондгой өдрүүдэд хөдөлгөөнд оролц гэсэн. Оролцож ч байгаа.

Гэтэл гэнэтхэн өнөөдөр өглөөнөөс эхлэн эл шийдвэр мөрдөгдөхөө больж, НОК-оос ирүүлсэн нэрс, автомашины дугаараар хөдөлгөөнд оролцоно гэсэн нь даанч ойлгомжгүй.

Ингэж өөрчлөгдсөн шийдвэр, хэрэгжилтийнхээ талаар нийтэд мэдээлээгүй атлаа манай сайтад шүүмжлэлт нийтлэл гарсны дараахан энэ тухайдаа холбогдох байгууллагуудад албан тоот явуулж мэдэгдсэн мэт сандралдав.

Ингэхдээ бушуу туулай борвиндоо баастайн үлгэрээр мөнөөх албан тоотын он сараа буруу бичиж, тоот хүлээн авсан байгууллагуудын толгойг эргүүлээд л авч…

Ямартай ч эл үл ойлгогдох, хэзээ хэн гаргасан нь үл мэдэгдэх шийдвэр, 2012 оны он сарт албан тоот дахь мэдээллээс үзвэл “тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох” захирамж хүчингүй болсон бололтой.

May be an image of text
Орчуулах »
error: Content is protected !!