УОК: УИХ-ын гишүүдийг бүрэн бус мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа

УОК-ын даргын шуурхай:

1. Дархан-Уул аймагт 4500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 7 эерэг шинжилгээ гарсныг ПСР болон сорьцын шинжилгээ хийж давтан сөрөг гарч халдвар илрээгүй.

2. Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан асуудлыг ПСР-аар нягталж байна.

3. Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй

4. УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй байхыг шат шатанд нь анхааруулсан!

5. Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд хууль тогтоомж зөрчигдсөн эсэхийг шалгах ажлын хэрэгжилт явц

6. Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлага тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар ярилцаж байна… хэмээн Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!