Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.12/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 885 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрчээ. Шинээр батлагдсан 885 тохиолдлын 836 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 48 тохиолдол нь хөдөө, орон нутгийн иргэд байна.
Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 16603 боллоо. Халдвар авсан 2 иргэн нас баржээ. Тодруулбал, 20 настай болон 60 настай хоёр эрэгтэй халдварын улмаас нас барсан байна.
Мөн ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа, “Хөл хорионы 15 хоногийн хугацаанд өвчлөлийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр саарна. Бидний хийсэн тооцооллоор 15 хоногийн хөл хорио тогтоогоод дархлаажуулалтын үр дүн 70 хувьтай байхад хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо ялимгүй буурна. Гэхдээ буцаад нэмэгдэж өсөхөөр дүр зураг харагдаж байгаа. Хэрэв бид 28 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод дархлаажуулалтын ажлаа үр дүнтэй явуулж чадвал дэгдэлтийг маш их хэмжээгээр бууруулж, долдугаар сарын эхэн үе гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 10-аас доош байх боломжтой гэж харж байна” гэлээ.