Аун Сан Су Чиг дахин өөр хэргээр буруутгажээ

2021-04-13
1 min read

Мьянмарын эрх мэдлээ алдсан удирдагч Аун Сан Су Чиг шүүх хурал даваа гарагт цахимаар болжээ. Тус улсын эрх мэдлийг авсан цэргийнхэн түүнийг харилцаа холбооны хэрэгсэл хууль бусаар импортолсон, нийгмийг тайван бус байдалд өдөөн турхирсан мэдээлэл тараасан, Янгон бүсийн тэргүүн сайд аснаас 600 мянган ам.доллар, алт авсан, төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн гэх хэрэгт буруутгаад байсан юм.

Тэгвэл шүүх хурлын үеэр түүнийг өөр шинэ хэрэгт буруутгажээ.  Тодруулбал, Аун Сан Су Чиг “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг зөрчсөн хэмээн буруутгасныг түүний өмгөөлөгч Мин Мин Со мэдээлсэн байна.

Аун Сан Су Чиг суллаж, ардчиллыг цогцлоохыг шаардсан жагсаал өрнөсөөр буй тус улсад амиа алдсан хүний тоо 700 давжээ.

Орчуулах »
error: Content is protected !!