Сан-Марино улс бүх иргэдээ “Спутник V” вакцинжуулна

2021-04-13
1 min read

Сан-Марино улс нь “Спутник V”-ийг хэрэглэхийг зөвшөөрсөн 59 дэх улс боллоо. Сан-Марино нь европын бичил улсуудын нэг бөгөөд «Европын зөвлөлийн» хамгийн бага хүн амтай гишүүн орон юм.

Тус улс хүн амаа 100 хувь коронавирусийн “Спутник V” вакцинаар вакцинжуулахаар болсон байна. Нийтдээ 33 мянган иргэнээ вакцинд хамруулах тооцоотой бөгөөд вакцины эхний хэсэг болох 7500 тун вакцин Сан-Маринод хоёр долоо хоногийн өмнө ирсэн байна.

Энэ улсад нийт 2 удаа вакцин хүргэсэн бөгөөд бүртгэлийг түргэвчилсэн байдлаар явуулжээ.

Орчуулах »
error: Content is protected !!