Дансанд нь 300 мянган төгрөг ороогүй иргэдийн анхааралд

2021-04-12
1 min read

Дансанд нь 300 мянган төгрөг ороогүй иргэдэд Сангийн сайд Б.Жавхлан цахим хуудсаараа дамжуулан дараах зөвлөгөөг өглөө.

Монгол улсын иргэн та хэрэв 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол:

1. 18 нас хүрсэн Монгол улсын иргэн,

2. Тэтгэврийн насанд арай хүрээгүй,

3. Одоогийн байдлаар Монгол улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй,

4. Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа, эх орондоо ирээгүй байгаа,

5. Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй,̆

6. Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй,

7. Малчны А дансаа бүртгүүлээгүй,

8. 1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй байх нь.

Тиймээс та уг нэг удаагийн дэмжлэгээ авахыг хүсч байвал Та дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэхэд өөрийн дотоодын /Монгол улс/ банкны дансандаа хүлээн авна.

Хэрэв та дээрх заавраар бүртгүүлсэн л бол “минийх хэзээ орох вэ, хэнд хандах вэ” гэж асуух шаардлагагүй, зүгээр л 1-2 хоног хүлээх хэрэгтэй шүү. Одоогоор 2 ажлын өдөрт нийт хүн амын 85% нь хүлээж аваад байна. Өчигдөр, өнөөдөр амралтын өдөр таарлаа. Маргаашнаас хөл хорионоос үл хамаарч гүйлгээ үргэлжилж хийгдэнэ. 7-10 хоногт багтааж дуусгахаар ажиллаж байна.Жич: аливаа өр зээлэнд огт суутгах ёсгүй гэжээ.

170018010_1055850668235802_8139694002712261543_n Дансанд нь 300 мянган төгрөг ороогүй иргэдийн анхааралд
Орчуулах »
error: Content is protected !!