Орон нутагт зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна

2021-04-12
1 min read

Орон нутагт зорчих хөдөлгөөнд Улсын онцгой комиссын Шуурхай штаб хяналт тавьж зөвшөөрөл олгох 14 хоногийн хугацаа 04 дүгээр сарын 11-ний 06:00 цагаар дуусгавар болж байна.

Иймд, орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021.04.09-ний өдрийн А/265 дугаар Захирамжийн 2.8-д зааснаар зохицуулна.

Өөрөөр хэлбэл, орон нутагт зорчих иргэн очих аймгийнхаа Онцгой комисст хүсэлтээ гарган зөвшөөрсөн шийдвэр авсан байх, ПГУ шинжилгээний 72 цагийн доторх сөрөг хариутай байх шаардлагатай юм.

 Тиймээс иргэн, хуулийн этгээд зорчих аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл гараагүй байхад зорчих чиглэлд хөдөлгөөн үйлдэж шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна.

Орчуулах »
error: Content is protected !!