Сургууль, цэцэрлэгийн талбайд салхинд гарах бололцоог бүрдүүлнэ

2021-04-11
1 min read

Засгийн газрын 45, 91 дүгээр тогтоол, УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор захирамжид иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хүн хоорондын зай барих, гэр бүлийн хүрээний нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх талаар тусгасан.

Тэгвэл НОК-ын Шуурхай штабт иргэдээс ирж байгаа санал, хүсэлтийн дагуу сургууль, цэцэрлэгийн гадна талбай,  ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар, салхинд гаргаж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн боловсролын газарт үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Орчуулах »
error: Content is protected !!