Арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар тус аймагт хүрсэн иргэдийн PCR шинжилгээний эхний хариу эерэг гарсан байна. 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу дахин гарах бөгөөд тухайн иргэний дамжин өнгөрсөн чиглэл тодорхой болох юм байна.
Тухайн иргэн хулгайн замаар Улаанбаатараас Хэнтий аймагт хүрсэн бөгөөд төрийн байгууллагууд зохион байгуулалттай өндөржүүлсэн байдалд бэлэн ажиллаж байгаа тул иргэдийг тайван байхыг зөвлөлөө.
Цэнхэрмандалын постноос буцаахад голын урдуур Баянмөнх, Дархан, Баянхутаг сумын нутгаар дамжин, аймгийн урд байрлах “Хангарьд” шатахуун түгээх станцаар үйлчлүүлэн, аймгийн төвөөс 70 км газарт Заанширээ гэдэг газарт гэртээ байгаа гэсэн өгүүлэмжтэй байгаа аж. Түргэвчилсан шинжилгээгээр хоёр хүний шинжилгээний хариу эерэг гараад байна.