БНСУ халдвартай тэмцэх “тусгай арга хэмжээнүүдийг” хэрэгжүүлнэ

2021-04-10
1 min read

БНСУ-д сүүлийн өдрүүдэд “COVID-19” халдварын шинэ тохиолдол пүрэв гарагт 700 тохиолдол шинээр илэрсэн нь сүүлийн гурван сарын хугацаанд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан одоогоор хэрэгжиж буй хүн хоорондын зай барих журмыг дахин гурван долоо хоногоор сунгана гэж тус улсын Ерөнхий сайд Чун Се Гюн өчигдөр мэдэгдлээ.

Мөн ирэх даваа гаргаас эхлэн гурван долоо хоногийн турш мөрдөх шинэ журмуудыг танилцуулжээ. Тодруулбал, халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болоод буй Сөүлийн бүс, Бусанд шөнийн цэнгээний газар, шөнийн клубүүдийг үйл ажиллагаагаа явуулахыг хориглохоор болжээ.

Түүнчлэн өнөөдөр танилцуулж буй шинэ арга хэмжээнүүд шинэ давлагааны эрчийг сааруулахад хангалтгүй байж болзошгүй тул ирэх долоо хоногийн эхээр Засгийн газар вирустэй тэмцэх нэмэлт “тусгай арга хэмжээнүүдийг” танилцуулж магадгүй хэмээн нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Орчуулах »
error: Content is protected !!