Хязгаарлалтад ороогүй ААН-ийн иргэдэд нийтийн тээвэр хуваарийн дагуу үйлчилнэ

2021-04-09
1 min read

Засгийн газар /2021.04.08/ ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсон.

Энэ хугацаанд зайлшгүй ажиллах шаардлагатай зөвшөөрөгдсөн салбарын иргэд ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор замын хөдөлгөөнд хувийн автомашинтай зорчино. Ингэхдээ улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно хэмээн НОК-оос мэдээлсэн. Мөн эдгээр зөвшөөрөгдсөн салбарын иргэдэд нийтийн тээвэр 06:30-10:00, 12:00-15:00, 17:30-22:00 цагийн хооронд үйлчилхээр болсон байна.

Орчуулах »
error: Content is protected !!