НОК-оос мэдээлэл хийж байна.
Хөл хорионы үед ямар арга хэмжээ авах талаарх шийдвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцууллаа.
Тэрбээр, Хөл хорионы үеэр хязгаарлалтгүй ажиллах иргэн аж ахуй нэгж байгууллага 07:00-21:00 цагт хязгаарлалт тогтоохгүй. Энэ ангилалд багтсан иргэд ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор замын хөдөлгөөнд хувийн автомашинтай зорчино. Ингэхдээ улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Ингэхдээ хуанлийн өдрийн тэгш өдөр тэгш тоогоор төгссөн, сондгой өдөр сондгой тоогоор төгссөн автомашинаар замын хөдөлгөөнд оролцох юм.
Харин нийтийн тээвэр 06:30-10:00 12:00-15:00 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалтад ороогүй аж ахуй нэгжийн ажилчдад үйлчилнэ. Харин эмнэлэгт хандах, шинжилгээ өгөх, вакцинд хамрагдахаар бол иргэний үнэмлэх, холбогдох материалуудаа цагдаад шалгуулж нэвтэрнэ гэлээ.