Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.09/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12000 гаруй хүнд PCR шинжилгээ хийхэд 714 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 714 хүнээс 630 нь нийслэлд бүртгэгдсэн бол орон нутагт 84, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнд:
-Дархан-Уул аймагт +5 нийт 181
-Хөвсгөл аймагт нийт 48
-Сэлэнгэ аймагт +10 нийт 293
-Булган аймагт нийт 65
Баян-Өлгий +2 нийт 91
-Завхан аймагт нийт 14
-Архангай аймагт +31 нийт 156
-Ховд аймагт +10 нийт 101
-Баянхонгор аймагт +13 нийт 58
-Өвөрхангай аймагт +2 нийт 159
-Төв аймагт +3 нийт 377
-Дорноговь аймагт шинээр 2 нийт 56
Дорнод аймагт нийт 2
-Орхон аймагт +8 нийт 173
Увс аймагт нийт 4
Сүхбаатар аймагт нийт 54
Хэнтий аймагт нийт 17
Чойрт нийт 13
Ингэснээр дотоодод халдварласан тохиолдол нийт 12233, Улаанбаатар хотын өвчлөл 11174, орон нутагт 1773 боллоо.
Өнгөрөгч хоногт “COVID-19” халдварын улмаас нэг хүн нас барж коронавирусний улмаас нийт нас барсан тохиолдол 19 болжээ.