Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын хил нээхтэй холбоотойгоор дараах мэдээллий өглөө.
Тэрбээр “ААН-үүд, иргэдийн хувьд зээл авах идэвхжил бүрдэж байгаа нь эдийн засгийн таатай үзүүлэлт. Манай Засгийн газар 100 ч хоноогүй байгаа. 100 хоногоо бид тавдугаар сарын 9-нд тэмдэглэнэ.
Тавдугаар сарын 1-нд Монгол Улс агаарын хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хос тун вакцинд хамрагдсан иргэдийг оруулах байдлаар ажлын хэсэг гаран ажиллаж байна. Энэ нь дараах хоёр шалтгаантай.
- Эдийн засагт хэрэгтэй
- Агаарын хил нээснээс хойш хоёр сарын дараа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орно гэсэн гэрээтэй байгаа гэлээ.