Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж ирэх бямба гараг буюу энэ сарын 10-аас 25-г хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ иргэдэд 300,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг үзүүлэхээр боллоо хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын 3.3 сая иргэн бүрт 300,000 төгрөгийг олгох болно. Өнөөдрөөс эхлээд 7-оос 10 хоногт багтаан олгох болно.