Л.Оюун-Эрдэнэ: Дархлаажуулалтыг үр дүнд хүргэхийн тулд хөл хорио тогтоож байна

2021-04-08
1 min read

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж хатуу хөл хорио тогтоох эсэхийг шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид өнөөдрийн байдлаар 526523 хүнийг вакцинжуулаад байна. Энэ нь зайлшгүй вакцинжуулах шаардлагатай нийт хүн амын 26 хувь юм. Засгийн газар дөрөв болон тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгон зарласан. Удахгүй хоёр дах тунг хийж эхэлнэ. Иргэд эхний тунгаа хийлгэчихээд дархлаа тогтсон мэт анхаарлаа сулруулж байна. Ингэж болохгүй. Хоёр дахь тунгаа хийлгээд 18-21 хоногийн дараа дархлаа тогтох учиртай санах хэрэгтэй. Тиймээс бид дархлаажуулалтыг үр дүнтэй байлгахын тулд ирэх бямба гараг буюу энэ сарын 10-аас 25-г хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!