Зөвхөн ахмадуудад зориулсан вакцины цэг ажиллаж байна

2021-04-08
1 min read

Манай улсад 30-39 насныхан хамгийн идэвхтэй дархлаажуулалтад хамрагдаж байгаа хэмээн ЭМЯ-аас мэдээллээ. Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль дээр зөвхөн ахмадуудад зориулсан вакцины цэгийг нээж, ахмадын эмч нар ажиллаж, зөвлөгөө өгч байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар 85-аас дээш насны иргэдээс 1083 иргэн вакцин хийлгэн байна.

Дархлаа нь вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа тогтох учир ийм эрсдэлтэй үед дархлаа тогтох хүртэл хүн бүр дор бүрнээ анхааралтай байх хэрэгтэйг ЭМЯ-аас анхаарууллаа.

Орчуулах »
error: Content is protected !!