Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.08/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11116 хүнд PCR шинжилгээ хийхэд 554 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 554 хүнээс 451 нь нийслэлд бүртгэгдсэн бол орон нутагт 102, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнд:
-Дархан-Уул аймагт нийт 176
-Хөвсгөл аймагт нийт 48
-Сэлэнгэ аймагт шинээр 5 нийт 283
-Булган аймагт нийт 65
-Завхан аймагт нийт 14
-Архангай аймагт шинээр 7 нийт 125
-Ховд аймагт шинээр 2 нийт 91
-Баянхонгор аймагт шинээр 12 нийт 45
-Өвөрхангай аймагт шинээр 11 нийт 157
-Төв аймагт шинээр 51 нийт 374
-Дорноговь аймагт шинээр 2 нийт 56
Дорнод аймагт нийт 2
-Эрдэнэтэд шинээр нийт 165
Увс аймагт нийт 4
Сүхбаатар аймагт шинээр 7 нийт 54
Хэнтий аймагт нийт 17
Чойрт шинээр 5 нийт 13
Ингэснээр дотоодод халдварласан тохиолдол нийт 12233, Улаанбаатар хотын өвчлөл 10544, орон нутагт 1700 боллоо.
Өнгөрөгч хоногт “COVID-19” халдварын улмаас нэг хүн нас барж коронавирусний улмаас нийт нас барсан тохиолдол 18 болжээ.
Өнөөдрийн байдлаар нийт 2637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2176, хүндэвтэр 373, хүнд 74, маш хүнд 14 хүн байна. Мөн гэрээр 1000 гаруй хүн коронавирусний эмчилгээ хийлгэж байгаа хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.