Газрын дуудлага худалдаанаас нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлнэ

2021-04-08
1 min read

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/100 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн өглөөний 09:00 цагаас 15:20 цагийн хооронд 11 байршилд дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Эдгээр 11 байршлаас 7 байршилд 16 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд тус 7н байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.

Үүрэн холбооны станцын зориулалтаар:

  • Улаанбаатар Баянзүрх 20-р хороо Баяндөхөмийн аманд 0.01 га,
  • Улаанбаатар Сүхбаатар 20-р хороо Хадатын аманд 0.01 га,
  • Улаанбаатар Чингэлтэй 19-р хороо Жигжидийн зуслан орчимд 0.01 га,

Худалдаа үйлчилгээний зориулалтаар:

  • Улаанбаатар Хан-Уул 21-р хороо Төв аймаг явах замын баруун талд 0.2 га,

Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар:

  • Улаанбаатар Багануур 2-р хороо Жижиг дунд үйлдвэрийн бүст 0.25 га,

Үйлдвэрлэлийн зориулалтаар:

  • Улаанбаатар Багахангай 2-р хороо Үйлдвэрлэлийн бүс, хими-1-т 3.0 га,
  • Улаанбаатар Налайх 5-р хороо Гандан уулын урд талд 0.5 га газарт тус тус ялагч тодорсон байна.
Дуудлага худалдаа зохион байгуулсан огнооОролцог-чийн тооЯлагчийн тооТалбай, гаАнхны үнэ, ₮Худалдсан үнэ, ₮
12021.04.071673.9856’718’814165’318’814
Орчуулах »
error: Content is protected !!