УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

2021-04-07
1 min read

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ.

Юуны өмнө иргэдийн дунд байгаа энэ сарын 10-нд хөл хорио тогтооно гэсэн ойлголтыг няцааж байна. УОК болон ЭМЯ хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн ч өөр арга зам байгаа эсэхийг судлах үүрэг өсгөн. Тиймээс эцсийн шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарна гэв.

Мөн УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлах нь холбогдох хуулийн заалттай зөрчилдсөн тул залруулга хийлээ. Тэрбээр, “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт орсон. Шинэ журмаар ойрын хавьтал болсон иргэн өөрийн хүсэлтээр төлбөрөө төлөөд тусгаарлагдах зохицуулалтыг хийж өгсөн хэмээн мэдээллээд байсан билээ.

Орчуулах »
error: Content is protected !!