Коронавирусний халдвар нийт 17 аймагт бүртгэгджээ

2021-04-07
1 min read

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.07/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 576 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 516 хүнээс 456 нь нийслэлд бүртгэгдсэн бол орон нутагт 113 тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнд:

-Дархан-Уул аймагт шинээр 1 нийт 176

-Хөвсгөл аймагт шинээр 3 нийт 48

-Сэлэнгэ аймагт шинээр 5 нийт 278

-Булган аймагт шинээр 1 нийт 65

-Завхан аймагт шинээр 2 нийт 14

-Архангай аймагт шинээр 23 нийт 118

-Ховд аймагт шинээр 4 нийт 89

-Баянхонгор аймагт шинээр 3 нийт 33

-Өвөрхангай аймагт шинээр 30 нийт 146

-Төв аймагт шинээр 30 нийт 323

-Дорноговь аймагт шинээр 4 нийт 54

Дорнод аймагт шинээр 2 нийт 2

-Эрдэнэтэд шинээр шинээр 5 нийт 165

Увс аймагт нийт 4

Сүхбаатар аймагт нийт 47

Хэнтий аймагт нийт 14

Чойрт нийт 8

Ингэснээр дотоодод халдварласан тохиолдол нийт 11660, Улаанбаатар хотын өвчлөл 10093, орон нутагт 1700 боллоо.

Өнгөрөгч хоногт “COVID-19” халдварын улмаас дөрвөн хүн нас барж коронавирусний улмаас нийт нас барсан тохиолдол 17 болжээ.

Өнөөдрийн байдлаар нийт 2583 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2186, хүндэвтэр 317, хүнд 70, маш хүнд 10 хүн байна. Мөн гэрээр 1000 гаруй хүн коронавирусний эмчилгээ хийлгэж байгаа хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!