Ц.Ганзориг: Ойрын хавьтлаар тусгаарлах байрны төлбөрийг төлүүлнэ

2021-04-07
1 min read

УОК-ын тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт орсон байна. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг нэгэн сонинд өгсөн ярилцлагаа дурьджээ.

Тэрбээр, Өмнө нь гадаадаас ирж байгаа коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг тусгаарлах байранд 10 хонуулдаг байсан бол шинэ журмаар долоо хоног болгож бууруулсан. Мөн халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хонуулдаг боллоо.

Өөрөөр хэлбэл, тухайн иргэн халдварын ойрын хавьтал болчихлоо гэсэн хүсэлт гаргах юм бол өөрөөр нь тусгаарлах байрны төлбөрийг төлүүлээд тусгаарлах байранд байлгах зохицуулалт шинээр орж ирсэн байгаа гэжээ.

Орчуулах »
error: Content is protected !!