Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит хуралдаан энэ сарын 3-18-ны хооронд зарим ААН-үүдийн үйл ажиллагааг түр хязгаарлаад байгаа.
Энэхүү шийдвэртэй холбоотойгоор хүүхдийн мөнгийг хугацаанаас нь өмнө шилжүүлэхээр болсон тухай Сангийн сайд мэдээллэж байсан. Тэгвэл хүүхэд бүрд олгодог 100 мянга төгрөгийг өчигдөр иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн байна.
Энэ сард мөнгөн тэтгэмжийг 1.2 сая хүүхдэд олгох бөгөөд нийт 120 тэрбум төгрөг зарцуулах ажээ.