Дараах газруудад коронавирусийн шинжилгээ авч байна

Өнөөдрөөс эхлэн 18 цэгт коронавирусийн шинжилгээ авч эхэллээ. Энэ дагуу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох аж. Иргэд Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавирусийн халдварын шинжилгээг үнэ төлбөргүй өгөх боломжтой.

ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ ӨМНӨХ 18 ЦЭГИЙН БАЙРШИЛ

1.Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв

2.Сонгинохайрхан дүүрэг – Жишиг нэгдсэн эмнэлгийн байр

3.Сонгинохайрхан дүүрэг – Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2

4.Чингэлтэй дүүрэг – Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг

5.Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв

6.Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль 

7.Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль 

8.Баянгол дүүрэг – Эмүжин төв

9.Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/

10.Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төв сувилал

11.Баянзүрх дүүрэг – Сүрьеэгийн диспансер

12.Баянзүрх дүүрэг – 26 ортой хүүхдийн эмнэлэг 

13.Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль

 14. Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль

15.Хан-уул дүүрэг – Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори

16.Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга

17.Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр

18.Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр

Орчуулах »
error: Content is protected !!