Баян-Өлгий аймагт Коронавируст халдварын нэг тохиолдол батлагдлаа. Тиймээс өнөө өглөөнөөс буюу дөрөвдүгээр сарын 6-ны өглөөний 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд “0” зогсолт хийхээр боллоо хэмээн аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Энэ хугацаанд зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан ажиллах бөгөөд бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын /төрийн болон нутгийн захиргааны байгууллага, сургууль, цэцэрлэг, дотуур байр, барааны дэлгүүр г.м/ үйл ажиллагааг зогсоохоор болжээ.
Халдвар авсан иргэн Баян-Өлгий аймгийн харьяат бөгөөд Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад өнгөрөгч ням гарагт /2021.04.04/ Өлгий хотод иржээ.