ОХУ гадаадын оюутнуудаа хүлээж авна

2021-04-05
1 min read

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны хэвлэлийн албанаас “Халдварын нөхцөл байдал харьцангуй тогтвортой зургаан улсаас ирэх оюутнуудад хичээлдээ үргэлжлүүлэн суух боломжийг олгож байна” хэмээн мэдээлжээ.

Тус улсын Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 31-ний захирамжаар Венесуэл, Герман, Сири, Тажикистан, Узбекистан, Шри-Ланка улсын оюутнуудад дээрх боломжийг олгосон байна.

Одоогоор мөн Азербайжан, Армени, Беларусь, Вьетнам, Грек, Египет, Энэтхэг, Казахстан, Катар, Киргиз, Куба, Бүгд Найрамдах Мальдив улс, АНЭУ, Сейшелийн арлууд, Серби, Сингапур, Танзани, Турк, Финланд, Швейцар, Этиоп, БНСУ, Өмнөд Осет, Японы оюутнуудыг сургуульдаа үргэлжлүүлэн сурахаар ОХУ-д ирэхийг зөвшөөрөөд байгаа юм.

ОХУ-д суралцахаар ирсэн гадаадын оюутнуудад зориулсан хэд хэдэн дүрэм журмыг Шинжлэх ухаан, дээд боловсролын яам боловсруулжээ. Тодруулбал, оюутнууд ирэхээсээ өмнө  дор хаяж 10 өдрийн дотор хилээр нэвтрэх сар өдрөө сургуульдаа мэдэгдсэн байх ёстой. Үүнээс гадна ирэхээсээ өмнө гурван өдрийн дотор коронавирусний “PCR” шинжилгээнд хамрагдсан байх ёстой ажээ. 

Орчуулах »
error: Content is protected !!