БНСУ: Халдварын тархалт энэ хэвээр байвал хорио цээрийн арга хэмжээг чангатгана

2021-04-05
1 min read

БНСУ-д коронавирусний халдварын дөрөв дэх давлагаа эхэлж болзошгүй байгаа талаар тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. Тиймээс хорио цээрийн шаардлагыг чанд сахихыг эрүүл мэндийн байгууллагууд иргэддээ уриалсан байна.

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэлд, өнгөрсөн долоо хоногт шинээр халдвар авсан хүний ​​тоо өдөрт 500-г давж байсан бөгөөд вирусний үндсэн нөхөн үржихүйн тоо нэг нэгжээс давсан байна. Энэ нь вирусээр халдварласан тохиолдол бүрийн цаана нэгээс илүү шинэ тохиолдол гарч байдаг гэсэн үг ажээ.

Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл эрх баригчид хорио цээрийн арга хэмжээг чангатгахаас өөр аргагүй гэдгийг БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас анхааруулсан байна.

БНСУ-д вакцинуулалтын аян хоёрдугаар сарын 26-нд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 5-ны өглөөний байдлаар 962 700 хүн вакцинд хамрагдсанаас 27 мянга нь хоёр тунг хоёуланг нь тариулсан байна.  

Орчуулах »
error: Content is protected !!