Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.05/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 12235 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 602 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 602 хүнээс 514 нь нийслэлд бүртгэгдсэн бол орон нутагт 88 тохиолдол бүртгэгдсэн байна.
Ингэснээр дотоодод халдварласан тохиолдол нийт 10282, Улаанбаатар хотын өвчлөл 8906, орон нутагт 1358 боллоо хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.
Мөн өнгөрөгч хоногт “COVID-19” халдварын улмаас нэг хүн нас барж коронавирусний улмаас нийт нас барсан тохиолдол 12 боллоо.