СУНГАЛТТАЙ ГАДААД ПАСПОРТААР ЗОРЧИХ БОЛОМЖГҮЙ ДӨРВӨН УЛС БАЙНА

0
294

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гар аргаар сунгалт хийсэн паспортаар зорчихгүй байх зөвлөмжийг гаргасан. Үүний дагуу НҮБ-аас 2016 онд дээрх зөвлөмжийг дагах тогтоолыг баталсан байдаг. Энэ нь хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилготой ажээ. Манай улс 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийх ажлыг зогсоон таван жилийн хүчинтэй гадаад паспортыг шинээр олгоод байгаа. Гэвч одоогоор хугацаа нь дуусаагүй паспорттой иргэд шинээр авах гэж яарах хэрэггүй гэнэ. Учир нь Казахстан, Их Британи, Өмнөд Африк, Израиль гэсэн дөрвөн улс л сунгалттай паспортаар зорчуулахгүй байгаа гэнэ. Эдгээрээс бусад улс орнууд хуучин, сунгалттай паспортаар хэвийн зорчуулж байгаа хэмээн ГХЯ-с мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!