БӨХИЙН ӨРГӨӨНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

0
159

МҮБХ холбоо гэх байгууллага хагаралдан хоёр хуваагдаад бөхчүүдийн дунд багагүй тэмцэл өрнөөд байгаа. Өнгөрөгч сард тэд Бөхийн өргөөг булаалдан зодоон нүдээндээ хүрч, хаалга үүдээ эвдэлцэн байхад нь цагдаагийн байгууллага таслан зогсоон тус өргөөг хамгаалалтад авсан. Үүний улмаас Бөхийн өргөөнд болох байсан урлаг соёлын болон бусад арга хэмжээ цуцлагдан олон хүн хохирсон. МҮБХ-ны энэхүү маргаанд Ерөнхийлөгч хүртэл оролцон тэдэнтэй уулзаж эвлэрүүлэн дахин шинэ хурал зарлаад түүгээрээ жинхэнэ тэргүүнээ сонгох санал тавьсан юм. Ингээд энэ сарын 18-нд буюу маргааш энэхүү хурал хуралдаж хоёр холбоог нэгтгэн цор ганц тэргүүнээ сонгох ёстой байсан билээ. Гэтэл Л.Чинбат тэргүүтэй МҮБХ-ны Тэргүүлэгчид Их Эе хуралдааныг хуралдуулахгүй хэмээн тогтоол гаргажээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!