Мод тарих үндэсний өдөр “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ажилчид 125 мод тарилаа

0
160

“Мод тарих үндэсний  өдөр “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 45 ажилтан үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг  зохион байгуулдаг  “Монгол наадам цогцолбор”-т 125 ширхэг мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Мод тарих үндэсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 2010 оны 63 дугаар зарлигийн хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэд энэ өдөр бүх нийтээр мод тарьж, цэнэг усалгаа хийсэн.

Нэг мод тарих нэг насны буян, хоёр мод тарих хойд насны буян болсон, байгаль эхээ ногооруулах энэхүү үйлсэд нэгдсэн аж ахуйн нэгж байгууллагууд тарьц суулгацыг 60-70 см диаметртэй нүхэнд, эгнээ хооронд 3 м, мөр хооронд 4м  зайтайгаар тарьсан. Мод тарих ажилд ойн мэргэжлийн байгууллагууд заавар зөвлөмж өгч, БОАЖЯ-наас мод тарих зөвлөгөө бүхий номыг оролцогсодод өглөө.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!