“Sinopharm”, “Sinovac” вакцинууд ДЭМБ-ын шаардлагыг хангажээ

2021-04-02
1 min read

БНХАУ “Sinopharm”, “Sinovac” компаниуд “COVID-19”-ийн эсрэг вакцин гарган аваад байгаа. Тэгвэл тус улс вакцинуудынхаа талаарх мэдээллээ ДЭМБ-ын Шинжээчдийн зөвлөх бүлэгт өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн байна.

Энэ талаар ДЭМБ-ын Шинжээчдийн зөвлөх бүлгийн дарга Алехандро Кравиото хэлэхдээ, “Sinopharm”, “Sinovac”-ийн вакцины үр дүнгийн үзүүлэлт ДЭМБ-ын шаардагдах стандартыг хангаж байгаа. Тиймээс шинжээчдийн зөвлөх бүлэг эдгээр вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг энэ сарын эцэс гэхэд олгоно гэжээ.

ДЭМБ “COVID-19”-ийн вакцинд 50-иас дээш хувийн үр дүн үзүүлсэн байх шаардлага тавьж байгаа бол эдгээр вакцин нь 70 орчим юм уу 70-аас дээш хувийн үр дүн үзүүлсэн. Мөн хүний биед хор нөлөөгүй гэсэн аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг хангасан байна.

ДЭМБ одоогийн байдлаар “Pfizer-BioNTech”, “AstraZeneca-Oxford”, “Johnson & Johnson” компанийн “COVID-19”-ийн вакцинуудад онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм.

Орчуулах »