“ЭрдэнэсТавантолгой”-д гарсан ослыг яагаад нууцлав?

0
265

“Эрдэнэс Тавантолгой”-д экскаваторт дайруулж нэг хүн нас баржээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач экскаваторын дугуйнд дайруулж, дугуйны хээ хооронд бяцарсан, хүн харахын эцэсгүй болсон байсан гэнэ. Гэхдээ талийгаачийг дугуйн дор орсныг ажилчид мэдээгүй байсан аж. Ажил дуусч, орой хэрд нөхөд нь сураглаж, эрж хайснаар машин дор дайруулж, бяцарсан байдалтай байсныг нь олжээ.

Хэргийн талаар “ЭрдэнэсТавантолгой”-гоос тодруулахад энэ талаар мэдээлэл алга байна. Тэндээс асуу, эндээс асуу гэх байдлаар өөрөөсөө зайлуулцгааж байлаа.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Өнгөрсөн амралтын өдөр ийм хэрэг гарсан. Энэ сарын 4-5-нд шилжих шөнө гарсан байх” хэмээгээд хуралтай тул үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй хэмээв.

Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой”-н жолооч учир битүүлэг байдлаар гэнэт нас барсан хэрэг гарч байсан билээ. Талийгаач нь 25 тоннын усны машины жолооч байсан бөгөөд бие нь гэнэт муудаж, түргэн тусламж авч чадалгүй нас барсан талаар мэдээлж байсан. Эл хэргийг холбогдох албаныхан ил гаргалгүй, тэгэсгээд дарах сонирхолтой байсан бол энэ удаагийн ослын хэргийг ч мөн нууцлах байдалтай байгаагийн учир юунд байна вэ?

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!