Нийтийн тээврийн Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” чиглэлд өөрчлөлт орууллаа

0
118

Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг автомашингүй шөнийн гэрэлт гудамж болгосон.

Өнөөдрөөс буюу энэ сарын 11-ний өдрөөс эхлэн ирэх аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар Хотын даргын захирамжаар шийдвэрлэсэн юм.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар боллоо.

Даваа гарагаас Баасан гарагийн 20:00 цагийн хооронд одоо мөрдөгдөж буй замналын дагуу, харин Баасан гарагийн 20:00 цагаас эхлэн Ням гарагийг дуустал зураглалын дагуу явуулахаар болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!