Л.Болд юунаас ч айдаггүй

0
284

Парламентад дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд юунаас ч айдаггүй нэгэн гэнэ шүү. Үнэндээ ч Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц түүнээс болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан талаар хэлж байхад тэр “Тийм зүйл байхгүй ээ” гээд л сууж байсан юм даг. Гэхдээ тэрбээр Авлигатай тэмцэх газарт дуудагдаж, тайлбар өгсөн. Одоогоор түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй бөгөөд гагцхүү иргэдээс ирсэн гомдлын дагуу тайлбар авсан хэмээн АТГ-аас мэдээлж байсан юм.

Харин тэрбээр энэ талаар “УИХ-д нээлттэй сонсгол хийж иргэдээ сонссоноос болж Б.Хурц гэдэг хүн биднийг буруутгаж өргөдөл гаргасан. Нээлттэй сонсгол хийсэнд Эрүүгийн хуулийн 22.1-р зүйлээр хэрэг үүсгэсэн байна. Ер нь иргэдийнхээ асуудлыг сонссоноос болж парламентын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн түүх дэлхийд ганцхан Монгол Улсад л гарах гэж байна. Хамгийн хачирхалтай нь бид шүүхэд хандахаар Б.Хурцын хаяг тогтоогдохгүй байна гэдэг. Хан-Уул дүүрэг дээр мухардаад, Баянзүрх дүүргийн шүүхэд хандахаар энэ хаяг дээр байхгүй гээд сар гаруйн дараа буцаадаг. Тэгвэл Б.Хурцын талаас Зайсангийн хаягаараа өргөдөл гаргахаар Ж.Батзандан гишүүнийг хоёр шатны шүүхэд буруутгасан шийдвэр гаргачихдаг. Одоо АСЕМ Виллагийн хаягаараа бид хоёрт Нээллтэй сонсголын шалтгаанаар хэрэг нээлгээд байгаа юм” гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!