АРГЕНТИН ОУВС-ГААС ДЭМЖЛЭГ АВНА

0
171

Аргентин Улсын Ерөнхийлөгч Маурицио Макри  Олон улсын валютын сангаас тусламж гуйх тухай мэдээлсэнийг “Синьхуа” агентлаг уламжиллаа. Учир нь тус улсын песогийн ам.доллартай харьцах ханш сүүлийн үед эрс унаж байгаа тул санхүүгийн тусламж авах асуудлаар Олон улсын валютын сантай /ОУВС/ удахгүй хэлэлцээ хийж эхлэхээр төлөвлөж байгаа аж.

М.Макри өчигдөр мэдэгдэл хийхдээ “Аргентин улсад эдийн засгийн зогсонги байдлаас гарч, томоохон хямрал нүүрлэхээс урьдчилан сэргийлэх “цорын ганц” арга зам үлдээд байна. Бид эдийн засгийн гүн хямралд орохоос урьдчилан сэргийлэх үүднээс ОУВС-гаас санхүүгийн тусламж хүссэн. Удахгүй ОУВС-тай хэлэлцээ хийж эхэлнэ” хэмээн ярьжээ.

Он гарснаас хойш тус улсын мөнгөн тэмдэгт песогийн ам.доллартай харьцах ханш 25 хувиар буураад байгаа. Үүнтэй холбоотойгоор  тус улсын Төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 33.25 хувиас 40 хувь болгон нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!