БЯЦХАН КАДЕТУУД ТАНГАРАГАА ӨРГӨЛӨӨ

0
252

Өнөөдөр Ялалтын баярын 73 жилийн ойн баярын өдөр. Энэ өдөр ЗХУ-н дөрвөн удаагийн баатар, БНМАУ-н баатар Маршал Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол болж ЕБС-н хүүхэд багачууд урлагийн тоглолтоор  хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх тоглолтод Баянзүрх дүүргийн 84-р сургууль, Чингэлтэй дүүргийн 37-р сургууль, Ю.А.Гагарины нэрэмжит Русский Лицей зэрэг сургуулийн хүүхдүүд оролцов.

Ю.А.Гагарины нэрэмжит Русский Лицей сургууль нь кадетын ангидаа дөрөвдэх жилдээ элсэлт авч байгаа бөгөөд нэгдүгээр ангийн бяцхан хүүхдүүд цэргийн тангарагаа өргөсөн юм. Кадетын ангийн 8-9 насны хүүхдүүд ялалтын баярт зориулж жагсаалын үзүүлэх тоглолтоор бэлэг барилаа. Тэд Ялалтын баяр бол манай улсын ч баяр мөн. Учир нь бид 1939 онд ЗХУ-тай хамтран Японы түрэмгийлэгчдийг ялсан. Дараа нь Гитлерийн германыг буулган авсан хэмээн ярьж байгаа нь эх оронч үзэлтэй иргэд болон төлөвшиж  байгааг нь илтгэж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!