ЯЛАЛТЫН 73 ЖИЛИЙН ОЙГООР МАРШАЛ ЖУКОВЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

0
194

Агуаа их ялалтын 73 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг оросын ард түмэн дэлхийн хоёрдугаар дайнд ялсан “Ялалтын баяр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Өнөөдөр ЗХУ-н дөрвөн удаагийн баатар, БНМАУ-н баатар Маршал Георгий Константинович Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны сайд Д.Цогтбаатар, ЗХУ-н баатар, БНМАУ-н баатар Ж.Гүррагчаа, ОХУ-н Элчин сайдын яамны төлөөлөгчид,  БХЯ болон ЗХЖШ-н удирдлагууд, Монгол, Орос иргэдийн төлөөлөл оролцлоо. Мөн ЕБС-н сурагчид оролцон урлаг соёлын тоглолт үзүүлж Ю.А.Гагарины нэрэмжит Русский Лицей сургуулийн Кадетын нэгдүгээр ангийн хүүхдүүд цэргийн тангараг өргөлөө.

Г.К.Жуков нь 1939 оны Халх голын дайнд гарамгай гавьяа байгуулсныхаа төлөө ЗХУ-с анхныхаа Баатар цолыг авч байв. Энэ нь түүний дэлхийн хоёрдугаар дайнд үзүүлсэн ажилтын эхлэл байжээ.  Харин Халх голын дайны 30 жилийн ойгоор буюу 1969 онд БНМАУ-н Баатар цолыг авсан байна.

1981 онд уран барималч С.Доржпаламын эх загвараар цээж хөшөөг босгосон нь эдүүгээ Жуковын хөшөө хэмээн нийслэл хотод маань сүндэрлэн байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!