УИХ-ын даргыг шалгаж эхэлжээ

0
246

УИХ-ын дарга М.Энхболдыг шалгах учиртай хэмээн удаа дараа мэдэгдэж байсан АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн санасандаа хүрчээ. Тус зөвлөлийн гишүүн  Э.Батсуурь нь иргэний хувиар “Централ тауэр”-ын газрыг 200 сая төгрөгөөр зарсан эсэх асуудлаар Нийслэлийн прокурорт гомдол гаргасан байна. Үүний хариуд хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариу өгсөн байдаг.

Иймээс Э.Батсуурь нь давж заалдан Улсын ерөнхий прокурорт дахин шалгуулах хүсэлт гаргаснаар УИХ-ын дарга М.Энхболдод хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Энэ талаар АТГ-ын ОНЗ-ийн дарга Г.Баасан хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын дарга М.Энхболдод хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!